Нэвтрэх эсвэл бүртгүүлэх.

Та энэ хэсгээр дамжин бүртгэгдсэн эрхээрээ нэвтрэх эсвэл шинээр бүртгүүлэх боломжтой.

Бодлого илгээх хэсэг.

Та нэвтэрч орсныхоо дараа зүүн дээд буланд байгаа миний булан гэсэн товч дээр дарж бодлого илгээх хэсэгт орно.

Биднээс асуух зүйл байна уу.

Утас: 11350927, 99159490
Хаяг: СБД, 6-р хороо, Тулга ХХК-ий байр, 3-р давхар 307

Нэвтрэх хэсэг

Нүүр хуудас / Бидний тухай

Танилцуулга Бидний танилцуулга

1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээний - бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд - хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.

Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна. 1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулсан явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.

1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна. (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани) 1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Кengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.

Энэ цагаас хойш “Кенгуру” уралдаанд оролцож байгаа орон, оролцогчийн тоо жил өсөн нэмэгдсээр байна.

Он

Оролцсон орны тоо

Оролцогчдын тоо

2009

46 (Монгол улс албан ёсоор оролцов)  

5.571.560

2008

42

5.106.709

2007

36

4.504.202

2006

36

3.933.935

2005

36

3.449.737

2004

31

3.186.493

2003

28

2.855.989

2002

27

2.565.451

2001

26

2.239.248

2000

26

1.788.280

1999

24

1.465.514

1998

20

1.315.969

1997

19

1.236.298

1996

13

991.201

1995

12

780.443

1994   

8

565.100


Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?

  • - “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.
  • Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.
  •  Сурагчид бодлого бодох явцад сэтгэл зүйн стресст орохгүй ба математикийг амьдралд хэрэглэж болно гэсэн урам зоригийг бадраадаг.
  • Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах
  • Масс сурагчдад зориулсан зэрэг үзүүлэлтүүд нууцын гол зангилаа болж байна гэж дэлхийн сурган хүмүүжүүлэгчид дүгнэсэн байна.
     

Монгол улсын сурагч бүр 2009 оноос эхлэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцох эрхтэй болсон билээ. Олон улсын математикчдын шинжээчдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан сонгох тестийн 24 – 30 даалгавраас бүрдэх (Монгол хэл дээр орчуулагдсан) сэдвээр 3 – 11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино. Уралдаанд оролцсоноор ердийн сургуулийн багш, сурагчид орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдол оршиж байна.